Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоц барьцаалан Сочи руу нисэхийг шаарджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу хоёрдугаар сарын долооны баасан гаригт Харьков-Стамбул чиглэлийн нислэгээр зорчиж явсан нэгэн зорчигч тухайн үед Олимпийн нээлт болж байсан Сочи руу нисэхийг онгоцны бүрэлдэхүүнээс шаардсан хэрэг гарчээ. 

Харьков-Стамбул чиглэлээр нислэг үйлдэж байсан онгоцны зорчигч онгоцыг барьцаалсныхаа дараа Сочи руу нисэхийг онгоцны багийнханд тулгаж, Киевд болсон мөргөлдөөний дараа баривчлагдсан хэт даврагчдыг суллахыг шаардсан тухай өнөөдөр Украины Аюулгүй бадлын албаны мөрдөн байцаах газрын дарга Максим Ленко мэдээлсэн байна.

Түүний өгүүлснээр зорчигч онгоцыг Сочи руу эргүүлж, Киев хотын Грушевскийн гудамжинд болсон мөргөлдөөнд оролцогчдыг суллахыг шаардан, шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд онгоцыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлж байжээ. Энэ хэрэг болсны дараа Стамбулын нисэх онгоцны буудал дээр 110 зорчигчийг ямар нэг аюулгүйгээр буулгаж чадсан байна.

Урьдчилсан мэдээллээр онгоцонд үймээн тарьсан, Украины иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Тэрбээр сайн дураараа цагдаа нарт бууж өгч, хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Одоо түүнийг “алан хядах ажиллагаа үйлдэхээр завдсан”, “агаарын эсвэл тэнгисийн тээврийн хэрэгсэл барьцаалсан” гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа гэнэ.