ОХУ-ын шигшээ баг Сочигийн өвлийн олимпийн наадмын медалийн хоёр дахь өдөр дөрвөн медаль хүртснээс уран гулгалтын багийн төрөлд алтан медаль, эмэгтэй биатлончдоос Вилухина мөнгөн медаль, чарганы төрлөөр Альберт Демченко мөнгө, цаначин Граф хүрэл медаль тус тус хүртжээ.
Түүнчлэн алдарт уран гулгагч Евгений Плющенко алтан медаль хүртснээр Олимпийн хоёр удаагийн аварга болсон байна.
Олимпийн наадмын медаль өгсөн эхний хоёр өдрийн байдлаар Норвеги, Нидерланд, АНУ- ын шигшээ баг медалийнхаа тоогоор тэргүүлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!