Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Ч.Отгонцэцэг 70-р байранд орлоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Сочи 2014 - Монголын тамирчид

ОХУ-ын Сочи хотноо болж буй Өвлийн XXII олимпийн наадмын 10км-ийн гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол улсын спортын мастер Ч.Отгонцэцэг уралдаж 70-д орж ирлээ.

Тэрбээр 74 дугаартай хувцастай уралдсан.

Энэ төрөлд нийт 76 тамирчин барианаас гарснаас 75 нь барианд орж ирсэн. Нэг тамирчин замаасаа гарсан учир уралдааныг дуусгах боломжгүй болсон юм.

Гүйлтийн цанын төрөлд Польшийн тамирчин Ю.Ковальчик 1-т орсон бол Сербийн тамирчин сүүл мушгилаа.

Манай тамирчин Ч.Отгонцэцэг анх удаа олимпод оролцож байгаа гэхэд чамгүй амжилт үзүүллээ. Олимпийн наадмын энэ төрөл бүх тамирчид нэгэн зэрэг өрсөлддөгөөрөө бусад спортын төрлөөсөө онцлог юм байна.

Уралдааны дүн

Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.