Уншиж байна ...

Нийгэм

9 жилийн өмнө
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 9 сарын 15
​Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогчид болдог. Иймээс энэ төрлийн цахим шууданг хүлээн авсан тохиолдолд үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух болон ирж буй и-мэйл хаягийн зөв бурууг нягталж шалгаж байх шаардлагатайг анхаараарах хэрэгтэй. Мөн санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг и-мэйл хаяг, фэйсбүүк болон өөрийн гар утсанд хүлээн авсан бол энэ үйлдэл нь интернэт луйврын гэмт хэрэг байж болзошгүй юм.
Зураг
2015 оны 9 сарын 15
Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг саарал ордонд шийдэх гэж ухантаж байх зуур гар аргаар алт олборлогчид гуравхан өдрийн дотор уулыг нурааж, усыг эргүүлэх шахав.
Зураг
2015 оны 9 сарын 15
Сүүлийн хагас жилд шатахууны үнэ олон улсын зах зээл дээр тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч энэ үнийн бууралт манай улсад нөлөөлөхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж эхэлсэн. Тэгвэл шатахууны үнэ литр тутамдаа 70 төгрөгөөр буурсан мэдээлэл байна. Энэ талаар Газрын Тосны газрын Тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Х.Наранхүүгээс тодруухад, -Нийслэлээс зайдуу байдаг шатахуун түгээх станциуд шатахууныхаа үнийг 10-70 төгрөгөөр буурсан байна. Энэ нь өрсөлдөөс үүдэлтэй бууралт гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, өөд өөдөөсөө харсан байрлалтай шатахуун түгээх станциуд энэ мэт үнээ буурсан бололтой. Түүнээс энэ нь нийслэлд хэрэгжээд эхэлсэн эд биш. Ер нь бид сүүлийн хоёр жил шатахууны үнийг бууруулахаасаа илүүтэй тогтвортой байлгахыг л зорьж ирсэн. Учир нь үнэ буураад тодорхой хугацааны дараа эргээд өссөн тохиолдолд бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийг хөөрөгддөг сул талтай. Надад байгаа мэдээллээр Төв аймгийн Өндөр довын тэнд байдаг шатануун түгээх станциуд үнээ 70 төгрөгөөр буулгасан байна гэлээ.
Зураг
2015 оны 9 сарын 15
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо.
Зураг
2015 оны 9 сарын 15
Өнөөдөр мэдээллийн технологи нь бизнесийн салбарынхны гол туслагч, багаж хэрэгсэл нь болоод байгаа.
Зураг
2015 оны 9 сарын 15
Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Зураг
2015 оны 9 сарын 15
Түүхэн амжилт үзүүлээд буй МЧБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид хэвлэлийхэнд мэдээлэл өгнө
Зураг
2015 оны 9 сарын 14
Замын хөдөлгөөний тухай шинэ хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд хоёр долоо хоног өнгөрчихлөө.
Зураг
2015 оны 9 сарын 14
Гацууртын ам гэдэг маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг. Ноён уулын шувтарга ч гэж хэлж болох их хайрханы өвөр бэлийн тахиралдсан амыг ийн нэрлэдэг.
Зураг
2015 оны 9 сарын 14
Үндэсний 18 дахь Номын баяр есдүгээр сарын 19-нд Чингисийн талбайд болох ажээ.
Зураг
2015 оны 9 сарын 14
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.09.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж, санаа бодлыг нь сонсож байгаа талаараа мэдээлсэн юм. Түүнчлэн иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах Улсын Их Хурлын гишүүний үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын захирагчид зарим асуудлаар хүсэлт тавьж буйгаа танилцууллаа. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажилд шалгалт явуулсан. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил удааширч, үүнээс үүдэн иргэд, аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирч байгааг дуулгаад, энэ талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүст хүргүүлэх гэж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зураг
2015 оны 9 сарын 14
2015-2016 онд мөрдөж ажиллах Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт Засгийн газар, Ажил Олгогч Эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн удирдлагууд гарын үсэг зурсан билээ. Гэвч энэхүү хэлэлцээрийг хэрэгжилт биелэлээ олсонгүй. Иймд МҮЭХ-ныхон Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байна гэж үзэж өнөөдөр тайван жагсаал хийлээ.
Зураг
2015 оны 9 сарын 14
2015 оны есдүгээр сарын 15-19-н хүртлэх хугацаанд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей /OSCE-PA/-н хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Зураг
2015 оны 9 сарын 14
Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу энэ оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон.
Зураг
2015 оны 9 сарын 14
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа. Батлагдсан маягтын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт”-ын захиалга авах ажлыг нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар хариуцан хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
9 жилийн өмнө
9 жилийн өмнө