Өнөөдөр мэдээллийн технологи нь бизнесийн салбарынхны гол туслагч, багаж хэрэгсэл нь болоод байгаа.
Гэхдээ бүгд энэ боломжийг гүйцэд ашиглах боломжгүй байдаг. Үүнд зардал мөнгө, хөрөнгө оруулалт, мэдлэг мэргэжил, боловсон хүчин зэрэг саад бэрхшээл мундахгүй олон.
Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр Прогэйт компани (http://progate.pin.mn) өөрийн онлайн үйлчилгээ болох PIN.MN-ыг өчигдөр нээжээ.
PIN.MN нь бизнесийн байгууллагуудад хамгийн хялбар аргаар өөрийн вэбсайттай болох, түүнийгээ удирдах боломжоор хангадаг. Ингэхэд ямар нэг мэргэжлийн ур чадвар, их зардал мөнгө шаардахгүй. Хэн дуртай нь вэбсайт үүсгээд, түүнийхээ мэдээллийг тогтмол шинэчлээд явах боломжоор хангасан тун хялбар платформ юм.
Бүртгүүлсний дараа танд вэб сайтынхаа өнгө дизайн, бүтэц зохион байгуулалтыг сонгох сонголтууд, урьдчилан хийсэн загварууд зэргийг санал болгох юм. Нэг үгээр хэлбэл Word, Excel, Powerpoint дээр ажиллах чадвартай байхад л хангалттай.
Мөн өөрийн домэйн нэрийг авч вэб сайтаа хаяглаж болно.
Ийнхүү танай байгууллагын нэг ажилтан ганцаараа ВЭБ ХӨГЖҮҮЛЭГЧ, ВЭБ ДИЗАЙНЕР, ВЭБ АДМИНИСТРАТОР гэсэн гурван хүний үүргийг гүйцэтгээд явах хамгийн оновчтой, хямд шийдэл бол PIN.MN юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|