ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний 18 дахь НОМЫН БАЯР есдүгээр сарын 19-нд болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Үндэсний 18 дахь Номын баяр есдүгээр сарын 19-нд Чингисийн талбайд болох ажээ. Энэ үеэр Монгол Улсын бүх номын сан, ном хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч, сэтгүүлчид, хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгчид, Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч-Номын сайн нөхөр" тэмдэгтнүүд, номын элгэн садан, номд дурлагчид нэгэн дор цуглах аж.

Энэ өдөр:

- Номын санчид харилцан туршлага солилцох өдөрлөг
- Орон нутгийн номын сангуудад номын хандив цуглуулах
- Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлэх
- “Ном бол...” сэтгүүл 8 дахь дугаарыг нээх
- “Номын ертөнц” нэвтүүлгийн 500 дахь дугаарын баяр
- Сошиал ертөнцөд “Бид номд дуртай” оюун санааны эв нэгдлийн аяны үр дүнг танилцуулах
- "Бид номд дуртай" аянд нэгдэгчдийн цугларалт
- Номын тухай сонирхолтой 5 асуулга, судалгаа
- Номын 20-50%-ийн хямдралтай худалдаа
- Шинэ номын нээлт, танилцуулга
- Зохиолчдын гарын үсэгтэй худалдаа
- Уншигч зохиолчдын уулзалт гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.

 

Эх сурвалж: Интерном