Ням гарагт дорнод Африкийн Кени улсын ерөнхийлөгч Уиллям Руто тус улсын баруун бүсийн Мигори мужийн иргэдтэй уулзах үеэр хэн нэгэн түүн рүү гутал чулууджээ.
Энэ үеэр тэр иргэдийн амьжиргааны өртгийн өсөлттэй хэрхэн тэмцэж байгаагаа ярьж байсан юм байна.
Сүүлийн үед Рутогийн засгийн газар татварыг өсгөх төлөвлөгөөгөө цуцалж, сөрөг хүчний төлөөллийг танхимдаа урих зэрэг арга хэмжээнүүд авсан ч эдийн засгийн хүндрэлтэй холбоотой Кенийн олон нийтийн бухимдал буурахгүй байгаа юм.
Шидсэн гуталд оногдох үедээ Руто “Бид бордооны үнийг бууруулахаа амлаж байсан нь үнэн үү, худал уу” хэмээн ярьж байжээ.
Кенийн дотоод хэргийн сайд Кипчумба Муркомен ерөнхийлөгч рүү гутал чулуудсан хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг баривчилснаа сүүлд мэдээлсэн байна.
2008 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нэгэн хэвлэлийн хурлын үеэр Иракийн сэтгүүлчийн шидсэн гуталд оногдох шахсан нь ийм төрлийн хамгийн алдартай дуулианд тооцогддог.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|