"Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант багийн нутагт байрлах Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагч хаалганд цохиулж, баруун нүдэндээ гэмтэл авсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 27-ны 10:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна.
Одоогоор Цагдаагийн Ерөнхий Газраас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэх хариуг өглөө.
Хохирогч уржигдар буюу тавдугаар сарын 28-ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд нүдний хагалгаанд орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|