Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний Ням гарагт зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнивал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулна.
МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, рэппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь, Монголын Хүүхдийн ордны уран бүтээлчид, “Улаан бүч” чуулгын найрал дуучид, “Мөнх Тунх” зэрэг 300 гаруй уран бүтээлч 11:00-13:00 цагийн хооронд тоглолтоо толилуулна.
Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж авто замыг хаана. Тодруулбал,
Арга хэмжээний үеэр “Хүүхдийн ертөнц” парад, “Magic Mascot” энтертайнментийн Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болох тул зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
“Хүүхдийн ертөнц” парадын маршрут:
10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл.
“Magic Dream” парадын маршрут:
Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|