Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод хориглох болон мөрдөгдөх зохицуулалтууд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод хүүхдийн баярын үеэр хориглох болон зургаадугаар сарын 1-нээс мөрдөгдөх зохицуулалтуудын тухай мэдээллийг хүргэж байна.

Хүүхдийн баяр:

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2025 оны тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэвч дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвхөн зургаадугаар сарын 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
2025 оны тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр тамхи худалдахгүй байх уриатай.

Автомашины татвар:

Иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй байна. Татвараа төлөөгүй бол зургаадугаар сарын 1-нээс тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

Тээврийн хэрэгслийн УБ серитэй улсын дугаар:

Тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар авах хүсэлт гаргахад тухайн орноос экспортлохын өмнө автомашиныг оношилгоонд оруулсан дүгнэлттэй байх журмыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс мөрдөнө.
2025 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй. Уг зохицуулалтууд мөрдөгдөхтэй холбогдуулан нийслэлийн харьяалалтай тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, бүртгэлийн дугаар олгох үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн салбарууд тавдугаар сарын 30, 31-нд уртасгасан цагаар ажиллана.