Автомашины албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөхийг санууллаа

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тээврийн хэрэгслийн албан татвараа 2025 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөхийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас/НЗДТГ/ санууллаа.

Хувь хүн тухайн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бол ААН, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлөх хуулийн зохицуулалттай байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг И-Монголиа, etax.mta.mn Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.

Харин хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заажээ. Эдгээр эрсдэлээс сэргийлж  тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг сануулж байгааг онцоллоо.

Нийслэл хотод энэ оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмээд буй. Тухайлбал:

  • 1,500 мотортой "Приус 20" загварын машины албан татвар 36,000 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1,500х72=108,000
  • 2,600 мотортой машиных 2,600х81=210,600
  • 4,600 мотортой "Ланд круйзер 200" загварын машины албан татвар 4,600х99=455,400 төгрөг болж нэмэгдсэн юм. Өмнө нь уг загварын машинд 196,000 төгрөгийн татвар ногдуулдаг байв. Тээврийн хэрэгслийн албан татварыг нэмснээр Нийслэлийн Замын Сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Нийслэлд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын хэмжээ

/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

6,000

2

3 дугуйтай мотоцикл

9,000

3

Суудлын авто машин:

а/2001 см3 хүртэл

б/2001-3001 см3 хүртэл

в/ 3001 см3 болон  түүнээс дээш 

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

72

81

99

4

Микро автобус/15 хүртэл суудалтай

35,000

5

Автобус

52,000

6

Ачааны машин:

1/1 хүртэл тонны даацтай

2/ 1-2 тонн

3/ 2-3 тонн

4/ 3-5 тонн

5/ 5-8 тонн

6/ 8-10 тонн

7/ 10-20 тонн

8/ 20-30 тонн

9/ 30-40 тонн

10/ 40-50 тонн

11/ 50-60 тонн

12/ 60-70 тонн

13/ 70-80 тонн

14/ 80-90 тонн

15/ 90-100 тонн

16/ 100 тонноос дээш даацтай

 

75,000

105,000

135,000

165,000

240,000

270,000

300,000

420,000

540,000

660,000

840,000

960,000

1,080,000

1,200,000

1,320,000

1,440,000

 

7

Тусгай зориулалтын автомашин

48,000

8

Трактор, өөрөө явагч  бусад хэрэгсэл

42,000

9

Бага оврын трактор

21,000

10

Чиргүүл/даацын 1 тонн тутамд

16,500

11

Цахилгаан тэжээлт автомашин

0

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:

зураг
 

 

Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөрийг И-Монголиа, etax.mta.mn Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой байна.

Харин хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчилийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана гэж заасан байдаг тул дээрх эрсдэлээс сэргийлж  тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг анхааруулж байна.