Уншиж байна ...
Зураг
Зураг

Улаанбаатар хотод 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх татвар, төлбөрүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусны үйлчилгээний хөлс болон тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр нэмэгдэх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Эдгээр өөрчлөлтийг эргэн сануулж байна.

Нийтийн тээврийн автобус:

  • Иргэд 1,000 төгрөг төлж, өдөрт цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино.
  • Оюутнууд 1,000 төгрөг төлж зорчино.
  • Хүүхдүүд нийтийн тээврийн автобусанд 200 төгрөг төлнө.
  • Ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчино.

2021 оны судалгаагаар нийтийн тээврийн автобусаар нэг зорчигч тээвэрлэх бодит үнэ 1,300 төгрөг гэсэн зардлын тооцоолол гарч, зөрүүг ойртуулахаар 1,000 төгрөг болгох шийдвэрт хүрснийг мэдэгдсэн юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар:

  • 2,001 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд 72
  • 2,001-3,001 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл 81
  • 3,001 болон түүнээс дээш моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл 99 төгрөгөөр тооцож татвар төлнө.
зураг
 
зураг
 

Авто зам ашигласны төлбөр: 

  • 2,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 100,000 төгрөг
  • 2,001-3,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 150,000 төгрөг
  • 3,001-4,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 200,000 төгрөг
  • 4,001-ээс дээш моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 250,000 төгрөг төлнө.
зураг
 
зураг
 

Ирэх онд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд заагдсан хязгаарыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг одоо дагаж мөрдөж байгаа тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосноор Нийслэлийн замын сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Одоо мөрдөгдөж байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татвар:

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Нийслэл болон улсын зэрэглэлтэй хот
1 2 дугуйтай мотоцикл 2 000-6 000
2 3 дугуйтай мотоцикл 1 500-9 000


3
 Суудлын автомашин:
 а/ 2001 см3 хүртэл
 б/ 2001-3001 см3 хүртэл 
 в/ 3001 см3 болон түүнээс
 дээш
Нийслэл, түүний харьяа улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд
төгрөгөөр/

16-96
18-108
22-132

Бусад улсын зэрэглэлтэй хот

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/


16-48
18-54
22-66

4 Микроавтобус /15 хүртэл суудалтай/ 35 000-105 000
5 Автобус 52 000-156 000
6 Ачааны автомашин:
1/ 1 хүртэл тн-ын даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100 тн-оос дээш даацтай
 
25 000-75 000
35 000-105 000
45 000-135 000
55 000-165 000
80 000-240 000
90 000-270 000
100 000-300 000
120 000-420 000
180 000-540 000
220 000-660 000
280 000-840 000
320 000-960 000
360 000-1 080 000
400 000-1 200 000
440 000-1 320 000
480 000-1 440 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000-48 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 14 000-42 000
9 Бага оврын трактор 7 000-21 000
10 Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 5 500-16 500
11 Цахилгаан тэжээлт автомашин 0-100 000

Авто зам ашигласны төлбөрийн хэмжээ:

Д/д

Тээврийн хэрэгслийн ангилал

Төлбөрийн хэмжээ

(төгрөгөөр)

Нийслэлд бүртгэлтэй

тээврийн хэрэгслээс жилд 1 удаа

1

Суудлын тэрэг

Такси

30,000

2

Бусад (2000см3 хүртэл)

20,000

3

2001-3000см3

30,000

4

3001-4000см3

40,000

5

4001 см3 дээш

50,000

6

Ачаа тээвэр

(даац, тонн)

1 тн хүртэл

40,000

7

1-2 тн

45,000

8

2-3 тн

50,000

9

3-5 тн

55,000

10

5-8 тн

60,000

11

8-10 тн

65,000

12

10-18 тн

 

70,000

13

18-24 тн

14

24 тн-с дээш

15

Автобус

15 хүртэл хүний суудалтай

40,000

16

15-аас дээш хүний суудалтай

60,000

17

Цистерн

50,000

18

Тусгай

40,000

19

Чиргүүл

30,000

20

Механизм

Тээвэр үйлчилгээний

60,000

21

Технологийн

60,000

22

Бага оврын

30,000

23

Мотоцикль, мопед

2 дугуйт

10,000

24

3 дугуйт

10,000