• 6 сарын 10, Мягмар

Нийслэл хотод тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр архи зарахыг хориглолоо

Б.Манлай
2025 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой. Аяныг дэмжин ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн дэлхийн “Тамхигүй өдөр”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2025 оны тавдугаар сарын 31-ний Бямба, зургаадугаар сарын 1-ний Ням гарагт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

Мөн тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 1-ний өдөр тамхи худалдахгүй байхыг аж ахуйн нэгж, байгууллагад уриалж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.88] 2025/5/31
Зарах шийдвэр гарсан гэнээ. Тэрийг нь мэдэхгүй дэлгүүрт ороод самарсан чинь онигоо боллоо.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.110] 2025/5/31
Зараад л байна ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.33] 2025/5/28
2 udur horiloo gd yag yu uurcjlugduh ve. Umnuh udur ni avchihgui yu. Iimhen yum oilgohgui huduunii garuud l deer suuchihaad bgaa yimdaa.
2 | 0 Хариулах
Ёооо [66.181.161.152] 2025/5/28
Хүн ууна уу байна уу эд нарт ямар хамаа байна аа хоммунист жингэрүүд дэмжигчидтэйгээ хурдхан үхэж далд ороосой
1 | 0 Хариулах
Э [202.126.90.252] 2025/5/27
Архи, тамхитай нь бус оюун ухаан, сэтгэхүйд нь ойлгуулах хэрэгтэй!!!
2 | 0 Хариулах
АРХИТАЙ ТЭМЦЭЭД ҮР ДҮНГҮЙ [202.126.89.112] 2025/5/27
шагийн наймаа дэлгэрч, дагаад цагдаа нар хахуульд умбах гэсэн 2 үр дүн гарна, архидалт өчүүхэн ч багасахгүй
4 | 0 Хариулах
АРХИТАЙ ТЭМЦЭЭД ҮР ДҮНГҮЙ [202.126.89.112] 2025/5/27
архитай тэмцээд ямар ч үр дүн гарахгүй гэдгийг одоо болтол ойгодоггүй үнэн хөлдүү засагтай юм аа, архидалттай тэмцэх гэдэг бол тэс өөр асуудал!!!
1 | 1 Хариулах
зөв шүү [202.131.232.157] 2025/5/27
7 хоногийн 2 өдөр хэрэглэдэггүй болгох хэрэгтэй
0 | 2 Хариулах
gg [122.201.31.148] 2025/5/27
Zunii zugaa, Guys toglolt GG
2 | 0 Хариулах
Зочин [66.181.191.107] 2025/5/27
Зав зөв УБ хот хаа сайгүй архичид болсон байнлээ Архичидыг бүгдийг баривчлаад 6 сар тасралтгүй ажил хийлгүүлэх хэрэгтэй
1 | 5 Хариулах
Зочин [66.181.160.9] 2025/5/27
чамайг ч гэсэн баривчлаад ажил хийлгүүлмээр юм бишүү. 66.181.191.107 гээд IP хаяг дээрх хэрэглэгч юм байна.
3 | 0 Хариулах
2 [202.9.46.104] 2025/5/28
Өөрөө цагдаатай орооцолдмоор байгаа юмуу...чамд хүний хаяг илрүүлэх зарлах ямар эрх бгаа билээ...
0 | 1 Хариулах
Зочин [104.28.71.89] 2025/5/27
Малраад байгаачдээ. Дөхөөний малнуудыг нийслэлээс зайлуулья
4 | 0 Хариулах
Татвар төлөгч [202.55.183.178] 2025/5/27
Нийслэлийн махан толгойт дуракуудыг яалтай билээ дээ, хурган коммунистаа дуурайгаад гэнэт шийдвэрээ 4 хоногийн өмнө гаргаж байдаг бүр нэг ямар ч төлөвлөгөөгүй дарангуйлахаас өөр юм мэдэхгүй юм даа. Энэ шийдвэрээс болж энэ 7 хоногийн Бямба, Ням гаригт УБ хотын бүх үйлчилгээний газрууд, хурим, найр, төлөвлөгөөт эвент арга хэмжээ, үйлчилгээ, тоглолтууд бүгд хуурай болж бизнес, үйлчилгээний газрууд гэрээгээ биелүүлж чадахгүйд хүрч 2 хоногийн орлогоор тасарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бол ойлгож бна, 2 хоног хориглоно гэдгээ ядаж 2 сарын өмнө зарлаж байгаачээ, махан толгойтууд минь ээ.
10 | 2 Хариулах
Зочин [66.181.187.165] 2025/5/27
Ундаа уугаад л тортоо ид
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.52] 2025/5/27
Архичин ээж аавтай хүүхэд залуус, архичин хүүхдүүдтэй эцэг эхчүүд монголд маш их байна. Архичин ээж аавтай хүүхдүүд залуус архичин хүүхдүүдтэй эцэг эхчүүд маш их зовж байгаа байх даа.
2 | 0 Хариулах