Маргааш буюу 2025 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа есөн дүүргийн 40 байршилд гарах бөгөөд хонь, үхрийн махыг хямдралтай үнээр борлуулах юм байна.
Тодруулбал хонины махыг гулуузаар нь зарахдаа нэг килограммыг 10,000, үхрийн махыг 13,000 төгрөг болгож, хямдруулжээ.
Өмнөх удаад хонины махыг 11,800, үхрийн махыг 13,800 төгрөгөөр худалдаалж байв.
2025.05.31-2025.06.06-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд:
Нийслэлчүүдийн энэ оны хаврын хэрэгцээнд зориулж 8,380 тонн махыг нөөцөлж, хоёрдугаар сараас эхлэн худалдаалж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!