Уншиж байна ...

Н.Бумцэнд: 40 хоногийн хугацаанд 144 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй. Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн махыг худалдан борлуулжээ.

Энэ тухай УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан.

Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлүүлсэн юм. Ингэхдээ нийт 10 аж ахуйн нэгжийн 8,713 тонн махыг нөөцөлсөн.

Жижиглэн худалдаа эхэлснээс хойш 40 хоногийн хугацаанд 143.9 тонн мах буюу нийт нөөцөлсөн махны гурван хувийг худалдан борлуулаад байна” гэж мэдээллээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж, нийт 99.57 тонн хонины махыг худалдсан байна.

2.5-3 кг-аар савласан үхрийн ястай мах 13,800 төгрөг, хонины ястай махыг 11,800 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Нийт махны 40 хувь нь үхрийнх бол 60 хувь нь хонины мах.

Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах худалдаалж буй есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүр:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг