“Summer Rhythm” жазз концертод урьж байна

ikon.mn
2025 оны 5 сарын 30
IKON.MN
зураг
 

Төрийн Соёрхолт "Баянмонгол" биг бэнд энэ зуны хэмнэлийг мэдрэх цэвэр жазз концертдоо урьж байна. Тоглолтыг урилгаар Итали улсын удирдаач, хөгжмийн зохиолч, саксофонч АНДРЕАС МАРИНЕЛЛО удирдан явуулах ба Монголын болон дэлхийн жазз бүтээлүүдээс гадна түүний зохиож найруулсан зохиолын дээжсээс хөтөлбөрөө бүрдүүлж байна.

Тоглолтын хөтөлбөрт алдарт Radiohead рок хамтлагийн дуунаас эхлэн Хөх торгон цамц, Самрын гурван толгой зэрэг монгол ардын дуунууд багтаж байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

📍 Байрлал: Улсын Филармони
📅 Огноо: 2025.06.08 18:00
🕕 Цаг: 18:00
🎶 Уран бүтээлч: Баянмонгол биг бэнд
🎼 Удирдаач: Андреас Маринелло /Итали/
🎤 Дуучин: Г.Тэнүүн

Тасалбарыг: ticket.mn/event/2619 болон Улсын Филармонийн кассаас
Дэлгэрэнгүйг: 88003041, 70118012

Уламжлалт болон орчин үеийн жазз хөгжмийг, өвөрмөц найруулга, дэлхийн түвшний удирдаачаар толилуулах энэ үдшийн хөтөлбөр таны сэтгэлд хоногшин үлдэх болно.

🤝 Дэмжигч байгууллага: Istituto Italiano Di Cultura, Jazz Lab Music Agency

🎵 Хөтөлбөр/Program:

  1. Big Dipper (Thad Jones)
  2. Sound The Horns (Weixiang Tan)
  3. Хөх Торгон Цамц (Монгол ардын дуу)
  4. Самрын Гурван Толгой (Монгол ардын дуу)
  5. Surrender (Susan Harmer)
  6. Groove Merchant (Thad Jones)
  7. C. R. (Andreas Marinello)
  8. Mount Olive (Jeremy Monteiro)
  9. Let Down (Radiohead) болон өөр сонирхолтой, цэвэр жазз хэмнэлийг мэдрэх зохиол бүтээлүүд багтсан.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг