Японы Сүмогийн Холбоо (JSA)-ны Удирдах Зөвлөл их аварга Хакүхо М.Даваажаргалын дэвжээний асуудлаар ирэх долоо хоногт хуралдахаар болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Хакүхо өчигдөр сүмогийн холбооноос гарах хүсэлтээ гаргасан тул шуурхай хурал зарласан байна.
Хакүхо М.Даваажаргалын удирддаг Миягино дэвжээг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагааг нь түр зогсоосон юм. Улмаар тус дэвжээний бөхчүүд нь Исэгахамад харьяалагдаж буй.
Мөн уг хурлаар ирэх долдугаар сард 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах ёкозүна асан Асахифүжигийн талаар хэлэлцэх аж.
Исэгахама дэвжээний багш Асахифүжигийн оронд ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ томилогдохоор болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!