ФОТО: М.Намуун тивийн тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тэмцээний тав дахь өдрөөс шөвгийн наймын тулаанууд эхэллээ. Тодруулбал ялсан нь хүрэл медалийн болзол хангаж хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран, 60 кг-ын жинд М.Намуун, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ нар тулалдсан юм. Тэднээс М.Намуун Узбекистаны боксчин Муштарябону Иброхимжоноваг ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Харин Б.Мөнгөнсаран, О.Бямба-Эрдэнэ нар өрсөлдөгчдөө ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлж байна.

Үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал Энэтхэгийн Преетитэй, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан Туркменистаны Мэйрс Шадурдьявтай тулалдах юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг