Маргааш төв, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цасаар шуурна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Дөрөвдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
