Монцемент Билдинг Материалс ХХК БНСУ-ын Carbon Star Co., Ltd.-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монцемент Билдинг Материалс ХХК БНСУ-ын Carbon Star Co., Ltd.-тай стратегийн ач холбогдол бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Монцемент Билдинг Материалс ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Carbon Star Co., Ltd. компанитай Парисын хэлэлцээрийн 6.2-р зүйлийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах, тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийг эрчимжүүлэх чухал алхам болж байна. Талууд дэвшилтэт, байгальд ээлтэй технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийн үр ашиг болон экологийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд хэрэгжих арга хэмжээнүүдийн үр дүнд жил бүр 100,000 тонн ба түүнээс дээш хэмжээний нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах боломж бүрдэх бөгөөд энэ нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

Мөн энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан Монцемент Билдинг Материалс ХХК нь олон улсын стандартад нийцсэн ногоон үйлдвэрлэл, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг шинэ түвшинд гаргаж, салбартаа инноваци, тогтвортой хөгжлийн жишиг тогтоохыг зорьж байна.

Бид цаашид байгаль орчны хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэн, ногоон ирээдүйг бүтээх үйлсэд тууштай хувь нэмрээ оруулах болно.

#Moncement #GreenDevelopment #SustainableMongolia #CarbonReduction #NetZero 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.