Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Уг хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 14-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг энэ сарын 27-нд олгох шийдвэрлэжээ.

зураг