Мбаппе, Халанд тус бүр хоёр гоол оруулав
Анх удаа гурван улсад болж байгаа Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна.
I хэсэгт учраа таарсан Франц, Норвегийн багууд өрсөлдөгчөө буулган авснаар шигшээ 32-т үлдэх нь тодорхой болов.
Францчууд Ази тивийн төлөөлөл Иракийг 3:0-ээр буулган авахад багийн лидер Кильян Мбаппе хоёр гоол оруулснаар ДАШТ-д нийт 16 гоолтой боллоо.
Үүний улмаас тоглолтын хоёрдугаар хагас түр саатсан байна.
Тэгвэл I хэсэгт багтсан Норвеги Африк тивийн төлөөлөл Сенегалыг 3:2-оор илүүрхлээ. Багийн лидер Эрлинг Халанд 48, 58 дахь минутад гоолдсон бол сэлгээнээс талбайд гарсан Маркус Педерсен 43 дахь минутад эсрэг багийн хаалгыг мялаасан юм.
Харин Сенегалаас Исмайла Сарр хоёр гоол оруулсан ч хангалтгүй байв.
Ийнхүү Л.Мессигийн таван гоолын араас Франц, Норвегийн залуу лидерүүд дөрвөн гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтад нэхэж явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
