Л.Энх-Амгалан: Төр гэж байгаа бол хувийн сургуулиудын дураараа аашилж байгааг цэгцлэх ёстой

Б.Бадамгарав, IKon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Боловсролын Яамны удирдлагууд ажиллаж байна. 

Энэ үеэр хувийн сургуулиудын ёс зүйн асуудал хөндөгдлөө.

Тодруулбал эцэг эхчүүд нь хүүхдийнхээ сургуулийн захиргаанд шаардлага тавихад сурагчаа хөөж байгаа талаар санал гомдлоо илэрхийлэв. Хувийн хэвшлийн сургуулиудад сургалтын чанар, багш ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй зэргээр шаардлага тавихад удирдлагууд нь сургуулиас гар гэдэг, тэрбайтугай хоолны талаар ч санал хэлэхэд сургуулиас хөөх асуудал яригддаг гэдгийг шүүмжилсэн юм.

Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Өчигдөр нэгэн сургуулийн сурагчийн эцэг эх холбогдсон. Тухайн сургууль нь сурагчийг багшаа шүүмжилсэн шалтгаанаар цахимаар сур, төгсөх хүртлээ сургуулийн хашаагаар орж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Ийм зүйл байж болохгүй. Сурагчийн эрх ашгийг зөрчиж буй энэ мэт үйлдэлд арга хэмжээ авах ёстой. Төр гэж байгаа бол хувийн сургуулиудын дураараа аашилж байгааг цэгцлэх ёстой" гэв.