Шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа тул Ховд аймаг баяр наадмын хугацаагаа хойшлуулжээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа тул Ховд аймгийн баяр наадмын хугацааг хойшлуулсан талаар Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ. 

Тодруулбал тус аймгийн Алтай, Булган, Үенч сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт SAT-1 шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт баярыг 2026 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байгаа юм байна. 

Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээд байгаа билээ. 

Увс аймагт мөн адил шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хязгаарлаад байгаа юм. 

зураг