Яннис Антекоунмпо "Майами Хит"-эд тоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-нд саяхан болсон солилцоог олон нийтэд албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн улирлаас хойш багаа солихоор санаархаж байсан Яннис Антекоунмпо "Майами Хит" багт очихоор болов.

Түүнийг "Милоуки Бакс" баг Бобби Портисын хамтаар ''Хит" рүү явуулж, оронд нь Тэйлор Херро, Келел Вэйр, Жэйми Жакүйз, Каспарас Жакүционис болон драфт эрхээр сольсон байна.

Өдгөө 31 настай Яннис 2023 онд "Бакс"-тай байгуулсан гэрээгээ гурван жилийн 186 сая ам.доллароор сунгасан. 

Энэ гэрээний төгсгөл нь 2027-2028 оны улиралд тоглогчийн мэдлийнх байх юм. 

Түүнийг "Бостон Селтикс" баг Жэйлин Брауныг оролцуулаад эгнээндээ нэгтгэнэ гэсэн яриа түгээмэл байсан ч эцэст нь Майамид ирлээ. 

 

Эх сурвалж: Yahoo Sports