УИХ: Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
10:47 2026/04/03
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөлд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний нэг тонн тутамд 285-750 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулах тухай өөрчлөлтийг тусгажээ.
Хуулийн төслийн өөрчлөлт:
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд, доор дурдсан агуулгатай 4.1.5 дахь хэсэг нэмсүгэй:
- “4.1.5. газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1 дэх хэсэг нэмсүгэй:
- “5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:”
|
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Онцгой албан татвар ногдуулах биет нэгж |
|
6 |
Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн |
1 тонн |
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1 дэх хэсэг нэмсүгэй:
- “6.1.Энэ хуулийн 4.1.1-т заасан Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:”
|
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Биет нэгж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
||
|
2018 |
2019 |
2020 оноос хойш |
|||
|
9 |
Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн |
1 тонн |
- |
- |
285.0-750.0 |
4 дүгээр зүйл.Энэ хуулийг ...оны ... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
