Хүчтэй салхи шуурганы үед барилгын кран, рекламны самбар зэргийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөв
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхааруулаад буй.
Хүчтэй салхи шуурганы үед анхаарах зөвлөмж:
- Хүчтэй салхи шуурганы үед зайлшгүй замд гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шороо, цас нэвчихгүй юүдэнтэй цув, нүдний шилтэй байх, шатахууны нөөц, явах чиглэлийн маршрут, мөн жолоочийн дадлага туршлагыг харгалзан үзэж, тасрахгүй бөх уяа, олс, гар чийдэн бэлтгэх, хаашаа явж байгаа, хэзээ эргэж ирэхээ гэрийнхэндээ болон хөршүүддээ заавал хэлэх.
- Гал түймрийн аюулаас болгоомжлох. Шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах.
- Барилгын кран, цахилгаан дамжуулах агаарын шугам, уурын зуухны яндан, рекламны самбар зэрэг нь салхинд унаж бусдын амь нас, эд хөрөнгийг сүйтгэх аюултай учир ойр орчмын байдлыг ажиглан мэдэж, аюулгүй байдлыг хангах
- Их хэмжээний цасан хунгар гэр, байрнаас гарахад саад учруулж байгаа бол яарч сандралгүй гарын доорх материалыг ашиглан хаалга онгойлгож гарахыг хичээгээрэй.
- Аюулгүй байдлаа хангаж, хаалга, цонх, салхивч болон бүх онгорхой зүйлсийг хааж, бэхлэх
- Хоёроос доошгүй хоногийн ус, хүнс, эмийн нөөц, лаа, чүдэнз гэрэлтүүлэх хэрэгсэл, зайгаар ажилладаг радио, цас арилгах багаж хэрэгсэл бэлтгэх
- Цасан шуурга, эрс хүйтрэлийн үед гадагш гарах, хотоос гадагш унаагаар явах шаардлага гарвал нийтийн тээврийн хэрэгслээр зорчих
- Хүйтэн агаар нэвтрүүлэхгүйн тулд хаалга цонхоо сайн дулаалж чигжих, шаардлагатай бол гэрийнхээ хана, дээврийн хөндийг дулаалж, түлшээ хэмнэх
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

