ФОТО: С.Бямбацогт МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзэнэ гэж амлаад УИХ-ын дарга болов

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо. Түүнд УИХ-ын даргын тамгыг албан ёсоор хүлээлгэн өгснөөр бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэллээ.

Тэрбээр тамга хүлээн авсны дараа "УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлэх нь төв, голч тэнцвэртэй байр суурийг баримтлан хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино. Монгол Улс олон намын оролцоо бүхий парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг. Тэрхүү ялгаатай байдлыг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Хууль ёсыг чанд сахих, хариуцлагатай ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллана.

Миний бие УИХ-ын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ажиллахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээн ярив. 

Мөн түүнчлэн Ардчилсан намын бүлэг өчигдөр ажлын нэг хоногийн завсарлага авч, Х.Тэмүүжин гишүүний өргөн барьсан хуулийн төслийг дэмжвэл С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг тавьсан. Уг шаардлагыг МАН-ын бүлэг удирдах зөвлөлдөө танилцуулж, өнөө өглөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс татгалздаг байх хуулийн төслийг дэмжүүлсэн юм. 

Энэ үеэр С.Бямбацогт "Х.Тэмүүжин нарын гишүүдийн санаачилсан  УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх хуулийн төслийг батлуулна, хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд хэцүү гэж бодохгүй байна. Хэрэгжүүлэхэд бэлэн" хэмээн амласан билээ.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг