Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар хуурайшилт нэн их байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2026 оны 4 дүгээр сарын 03-ны өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгдэж байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хаврын улирлын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм.
- Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар хуурайшилт нэн их байна.
- Баян-Өлгий, Дорноговийн хойд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгийн өмнө, Завхан, Говь-Алтай, Дорнодын баруун, Архангайн зүүн хэсэг, Ховд, Төв, Хэнтийн нутгийн зарим газар, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутгаар хуурайшилт их байна.
- Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
