Барилгын компаниуд нийтийн эзэмшлийн талбай дээр их хэмжээний шороо овоолжээ

Д.Янжиндулам, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын компаниуд хогоо хаяж байгаа тухай гомдол иржээ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд нийтийн эзэмшлийн талбайд барилгын компаниуд их хэмжээний шороо асгаж, овоолсон байна. Энэ нь иргэдийн саадгүй зорчиход нөлөөлж байгаа учир иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас зөрчлийг 10 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүлжээ.

Тухайн орчимд таван аж ахуйн нэгж барилгын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд компаниуд хоорондоо зөвшилцөж, хуваарийн дагуу шороог зөөвөрлөх үүрэг хүлээсэн байна. Харин Сүхбаатар дүүргээс шороог хаях цэгийг зааж өгөх аж.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр "Аль 2023 онд уг шороог овоолсон гэх мэдээлэл ирсэн. Шороо асгасан зөрчлийг барилгын компаниуд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хяналтын камерыг шүүж эзнийг олно" гэв.