Ойрх Дорнодын дайны улмаас “бүсээ чангалсан” Сенегал улсын засгийн газар сайд нарынхаа гадаад томилолтыг цуцлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралд нэрвэгдсэн баруун Африкийн Сенегал улсын засгийн газар сайд нарынхаа онц шаардлагагүй гадаад томилолтыг хориглох шийдвэр гаргажээ.

Сенегал нь тивийнхээ бусад олон улс орнуудын нэгэн адил хэрэгцээний газрын тосны бүтээгдэхүүнийхээ ихэнхийг гадаадаас импортолдог тул Ормузын хоолой хаагдсантай холбоотой хямрал хүндээр тусаж байгаа.

Баасан гарагт тус улсын ерөнхий сайд Усман Сонко төсвийн зардлыг хязгаарлах цогц арга хэмжээ авч байгаагаа зарласан байна.

Сенегалын энэ оны төсөв баррель газрын тосны үнэ $62 байхад батлагдсан бол өнөөдөр Ираны дайны улмаас бараг хоёр дахин өсөөд байгаа юм.

“Би засгийн газрын зардалтай холбоотой бүгдийг хязгаарлах эрс шийдэмгий арга хэмжээ авч байна. Үүнд онц шаардлагатайгаас бусад бүх гадаад томилолтыг цуцаллаа” гэж ерөнхий сайд мэдэгджээ.

Тэрбээр өөрийнхөө Найжер, Испани, Франц зэрэг улсуудад хийх хэд хэдэн айлчлалаа цуцалсныг энэ үеэр мэдээлсэн байна.

“Миний засгийн газрын ямар ч сайд зайлшгүй шаардлагатай айлчлалаас бусад бүх тохиолдолд улс орноосоо гарахгүй” гэж Сонко мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press