ЭМЯ: Энэ онд умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч вирусийг илрүүлэх шинжилгээнд 20,000 эмэгтэйг хамруулна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ онд 30, 40 насны 20 мянган эмэгтэйг умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч Хүний Папиллома Вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Харамсалтай нь Монгол Улсад 2025 онд умайн хүзүүний хорт хавдраар 551 эмэгтэй оношлогдож, 171 эмэгтэй нас барсан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
