Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн "Вашингтон Капиталс" багийн лидер Алекс Овечкинийг ирэх улирлын дараа зодог тайлна гэх утгатай цахим шуудан улирлын тоглолтын тасалбар эзэмшигч хөгжөөн дэмжигчид рүү очсон байна.
Цахим шуудан ирэх улирлыг А.Овечкиний сүүлийн жил байх болно гэсэн утгатай байжээ.
Тэгвэл багийн зүгээс энэ мэдээллийг няцаасан байна. Дээрх мэдээлэл багийн худалдааны салбарт ажилладаг хэн нэгнийх нь алдаа байсан гэж мэдээлэв.
Ирэх есдүгээр сард 40 нас хүрэх Алекс домогт тамирчин Уэйн Грецкигийн гоолын дээд амжилтыг эвдэж, өдгөө 897 шайб оруулсан үзүүлэлтээр тэргүүлж буй. Түүний 2021 онд багтайгаа байгуулсан гэрээ 2025-2026 оны улирлын дараа дуусах учиртай.
Орос эр гэрээнийхээ сүүлийн жилд тоглохоор төлөвлөж байгаагаа зарласнаар NHL-д 21 дэх улирлаа өнгөрүүлэх нь тодорхой болоод буй. Гэрээний сүүлийн жил гэдгийг онцлохдоо Овечкинийг зодог тайлах гэж байгаа гэх буруу ойлголт төрүүлсэн, ноцтой алдаа гаргаснаа багийн зүгээс залруулжээ.
Одоогоор гэрээгээ үргэлжлүүлэн сунгах эсэх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй гэдгээ багийн удирдлагууд мэдэгджээ.
Эх сурвалж: ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|