Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:08 2025/05/30

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулгадаа "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж,  зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй.

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон.

Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ" гэв.

Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. 

шууд үзэх:

10:31 2025/05/30

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар
  • Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт
  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ШУУД ҮЗЭХ:

14:08 2025/05/30

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тус хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Ингэснээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцуулгадаа "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд батлагдаж, 2012 онд шинэчилсэн найруулга хийж,  зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хуулийн зарим зүйл, заалт хоорондоо зөрчилдөх, зохицуулалт давхцах, тодорхой бус хоёрдмол утга илэрхийлэх, төсөл хэрэгжүүлэгчдэд эдийн засгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулах зэрэг асуудал гарч байгаа тул эдгээр асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн Нийтийн Хурлын санал, тэмдэглэл гэж заасныг хэрэгжүүлэхэд олон талын хүндрэл гарч, хоног хугацаа алдаж, шаардлагатай төслүүд явахгүй гацдаг, байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулийн хавсралтаар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төрөл, төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй.

Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартыг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тусах хэрэгцээ, шаардлагатай зэрэг нөхцөлийг тогтоосон.

Иймд нөхцөл байдлыг хянан үзээд хууль хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг арилгах үүднээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн эх бичвэрт 20 хэсэг 5 заалтыг нэмж тусган, 11 хэсэг, 4 заалтыг өөрчлөн найруулж, нийт хуулийн 44 заалт буюу 32.8 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан.

Хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооны асуудлаас болж төслийн хэрэгжилт гацах, санхүүгийн алдагдал хүлээх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ" гэв.

Түүнчлэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 38 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх болон шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. 

шууд үзэх:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг