• 6 сарын 9, Даваа

Урсгал сөрсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
ТЦА

Сүхбаатар дүүргийн нутаг Соёлын төв өргөөний баруун замд лексус загварын тээврийн хэрэгслийн жолооч өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчин урсгал сөрж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчил үйлдсэн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож, гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэлээ.

Иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо бусдадаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтална уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас уриалав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг