Нэрт хөлбөмбөгчин асан Диего Марадонагийн амиа алдсан хэргийн гэм буруутныг тогтоох шүүх хурлыг зогсоожээ.
Аргентинд эхэлсэн шүүх бүрэлдэхүүнээс нэгийг нь огцруулсны дараа ийм шийдвэр гаргасан байна. Тодруулбал шүүгдэгчдийн нэг нь шүүгч Жульета Макинтачийг шүүх хуралдааны үеэр баримтат киноны зураг авалтад оролцсон гэх шалтгаанаар гомдол гаргасан юм.
Макинтачийг шүүх хуралдааны үеэр тусгай багт бичлэг хийхийг зөвшөөрсөн нь шүүгчийн дүрэмд харш гэж гомдол гаргасан тал үзэж буй. Харин Ж.Макинтач баримтат киноны багт зөвхөн ярилцлага өгсөн, өөр ямар нэг буруу зүйл хийгээгүй гэж тайлбарлажээ.
Шүүх бүрэлдэхүүнийг дахин томилох хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Диего Марадона субдураль гематом буюу тархинд цус хуримтлагдсан оноштойгоор хагалгаанд орсныхоо дараахан 2020 оны арваннэгдүгээр сард 60 насандаа өөд болсон юм.
Нэрт хөлбөмбөгчин эрийн үхэлд Аргентины прокурор эмнэлгийн багийн найман хүнийг ажилдаа хайнга хандсан гэж үзэж буй.
Найман шүүгдэгчдийн долоод нь холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн юм. Найм дахь шүүгдэгчийг анхан шатны шүүх хурал дууссаны дараа тангарагтны шүүхээр хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тэднийг гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоовол 8-аас 25 хүртэлх жилийн ял оноох оноох аж.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|