Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг 07:00 цагт эхлүүлж, 16:00 цагт тарахаар зохицуулалт хийжээ.

Уг зохицуулалт зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Энэхүү зохицуулалт нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилготой гэв.

Харин ирэх есдүгээр сарын 1-нээс 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн хуваарийн дагуу буюу 08:00-17:00 цагт ажиллах юм байна.