• 6 сарын 8, Ням

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан, өөрийн данс, утасны дугаар, цахим хаягаа ашиглуулсан агентуудад хариуцлага тооцдог боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу цахим мөрийтэй тоглоомыг хориглох тухай хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталжээ. 

Энэ талаар хууль санаачлагч ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах мэдээллийг өгсөн байна. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох талаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Учир нь Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Мөн бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомын 1XBET сайтаар манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар 110 гаруй агентаар дамжин гадаад улс руу гарсан. Энэ нь гадаад улсын вэб сайтуудаар Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах, амь нас эрсдэх эрсдэлийг дагуулж, үндэсний валют хяналтгүйгээр гадагш урсаж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж байгаа юм.

Улсын Их Хурлын өнөөдрийн (2025.05.30) чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Ингэснээр Эрүүгийн хуульд заасан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврыг зохион байгуулсан, мөн энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад өөрийн данс, утасны дугаар, цахим мөнгө, цахим хаяг зэргээ ашиглуулсан агентуудад эрүүгийн хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдэж байна.

Мөн Зөрчлийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төлбөрт таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилж, хүүхэд, залуучуудыг энэ төрлийн тоглоом тоглоход уриалан дуудсан үйлдэлд зөрчлийн хариуцлага оногдуулах нөхцөл бүрдэж байна.

Хууль батлагдсанаар гарах гол үр дүн:

  • Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, Монгол Улсын гадаад валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх хэмжээний валют хяналтгүйгээр гадагш урсаж эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсооно.
  • Мөрийтэй болон бооцоот тоглоомоос олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угааж байгаа үйлдлийг таслан зогсооно.
  • Монгол хүүхэд, залуучууд мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нөхцөлийг зогсоож, урьдчилан сэргийлнэ.
  • Монгол Улсын иргэд цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ" гэжээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.162.117] 2025/6/1
Haasan ni deeree 1x,melbet,twogood...ged bugiig ni hunii mongo ,ar ger,amidral bugdiig ni suutgesen muuhai yumiig haasan ni deeree...sain baina....
0 | 0 Хариулах
EBARIMT [103.168.34.123] 2025/5/31
Uls odoo ene E barimt gesen hunii mungiig shulj sugalaa yvuuldag hogoo boli uls ni uursduu iim yum yvyuuulhaar yaah yumbee
0 | 0 Хариулах
23-тай залуу [139.5.218.198] 2025/5/31
Энэ коммунистууд казино байгуулна гээд байгаагүй бил үү? Зурагтаар гараад байгаа сугалаа мугалаа мөрий биш үү? Бооцооноос ч долоон дор юу хийж байгаагаа ч мэдэхгүй шд… Монголоос зайллаа, ухаангүй хэдэн малнуудаас залхлаа. Ийм болохоор хамаг гайгүй толгойтой хэд нь гадаад руу гарж байгаа юм.(Солонгос руу явдаг хар ажилчдыг хэлээгүй шүү)
2 | 0 Хариулах
Зочин [45.63.115.67] 2025/5/31
Цагдаа нар өөрсдөө ажиллуулдаг.
2 | 0 Хариулах
Зочин [77.119.200.162] 2025/5/30
Ашгүй дээ!! Олон залуус амьдрал ..амь ..өр ширгүй болж толгой нь ажиллаж жинхэнэ амьдрах байх баярлаа!
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.102] 2025/5/30
ОЛОН ЗАЛУУСЫН ОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬ АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛСЭН НООРОГЫН ГЭГЧ ЭНЭ ЗАЛУУГААС АЛДСАН МӨНГӨӨ АВЦГААЯА ЗАЛУУСАА МӨНГӨӨ АВЪЯА МӨНГӨӨ АВЪЯА
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.102] 2025/5/30
Олон айлыг сүйрүүлсэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан Одоо энэ Засаг унагаах жагсаал зохион байгуулаад бгаа НООРОГ-ЫН ХҮҮГЭЭС МӨНГӨӨ НЭХЭМЖЛЭЭЧЭЭ !!!!! 9-ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ГЭСЭН БИЗДЭЭ Мөнгөө алдсан залуучуудаа Энэ хүн та нарын мөнгөөр дураараа туйлж бна шүүдээ. Мөнгөтэй бгаа Дээр нь мөнгөө нэхээчээ... Талбай дээр бгаад бна шүүдээ. Мөнгөө авах юмсаан. Хуулийн байгууллагаа ОЛОН ХҮНИЙ МӨНГИЙГ АВААД ӨГӨӨЧЭЭ !!!!!!! ДАНСААРАА ИЛРЭНЭ ШҮҮДЭЭ !!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.160] 2025/5/30
Vpn ашиглаад чаачнаа нөгөөдүүл нь
0 | 0 Хариулах
irgen9 [103.212.162.119] 2025/5/30
Монгол улсын газар нутгийг гадны сайтан дээр зарж байгааг юу гэж ойлгох вэ. Дуудлага худалдаагаар зарна ч гэх шиг. Иймэрхүү том асуудлаа шалгахгүй чапак хөөцөлдөөд сүр бадруулчих юмаа. Газар нутаггүй болж хужаагуудад эзлэгдээд сүйрлийн ирмэг дээр байхад юун хөгжил нтр гээд хуцалдаад байгаа малнууд вэ...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2025/5/30
Муусайн юмнууд мөрийтөй тоглолоо гээд хувийн мэдээллээ алдсан мэдэхгүй ашиглуулчихсан хүмүүс хохирох ёсгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2025/5/30
Мөн хүний хувийн мэдээлэл авах манай улсад маш амархан ! Одоо ингээд интернет ухахад л баахан алдсан иргэний үнэмлэхний мэдээлэл бий !
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2025/5/30
агент гэдэг нь хэнээ тодорхойлсон уу ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.241] 2025/5/30
Хүний хаяг утас зөвшөөрөлгүй ашигласан байвал яах вэ ? Зарим нь таагаад утасны дугаар биччихээд тэр нь жинхэнэ утасны дугаар байж таараад залилан хийгээд цагдаа утасдаж байсан тохиолдол бий. Утасны эзэн өөрөө мэдээгүй. Ийм тохиолдолд яахаа ялгаж салгах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
2 [202.9.47.10] 2025/5/30
Ашгүй болж дээ...ухамсаргүй монгол хүнд ташуур л хэрэг болоод байх шиг..
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.109] 2025/5/30
Иргэд тоглох энэ учралд ямар хамаа бнаа, харин Учрал гуай МCS ийн хэдэн их наядаар монголын баялагийг тонон дээрэмдэж гадаадын биржээр дамлан зарж байгааг яах гэж бна? Сонгуулиа ивээн тэтгүүлчихээд хамтраад хаацайлаад бх уу, Энэ ариун явдал уу
2 | 5 Хариулах
Зочин [66.181.160.74] 2025/5/30
үхсэн дандаа МАНин цагдаа нар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг биздээ, тв сайтаар мянга яваад хариуцлага байна уу.
3 | 1 Хариулах
6 [66.181.167.118] 2025/5/30
хорь2, сайтуудаас авилга авдаг, цагдаа нар, хууль хяналтын газарт хүмүүст хариуцлага тооц.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.38] 2025/5/30
Арилжаа койн мөрийтэй тоглоом бүгд эрсдэлтэй мөнгө олно ашиг олно гэсэн баталгаагүй гэдгийг шизфрмийн өвчтэй монголчууд ойлгодоггүй.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.225] 2025/5/30
Хэдээр торгодог болж байгаан бэ гайгүй бол үргэлжлүүлмээр бн гэнээ. Хаха
0 | 3 Хариулах
Зочин [103.212.116.220] 2025/5/30
маш зөв,дэмжиж байна.
4 | 0 Хариулах