Монголын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар нь сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжин, зах зээлийн өргөжилт, үйлчилгээний соёл, хууль эрх зүйн зохицуулалтын түвшинд шинэ шатанд гарч байна. Энэ чиг хандлагыг манлайлан ажиллаж ирсэн олон улсын №1 үл хөдлөх хөрөнгийн брэнд болох RE/MAX нь Монголд 2015 онд нэвтэрсэн цагаасаа хойш зах зээлийн системийг шинэчлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна.
2025 оны 5-р сард тус брэндийн нэг салбар болох RE/MAX HUB Zaisan шинэ оффисоо нээж, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд шинэ жишиг тогтоолоо.
Монгол Улсын нийт эдийн засагт үл хөдлөх хөрөнгийн салбарын үүрэг улам бүр нэмэгдэж байна. Хотжилт, хүн амын төвлөрөл, уул уурхайн экспортоос шалтгаалсан орлогын өсөлт зэрэг нь дотоодын үл хөдлөх хөрөнгийн эрэлтийг тогтвортойгоор өсгөж байгаа юм.
Тухайлбал, 2023 оны байдлаар салбарын нийт үнэлгээ 36.07 тэрбум ам.долларт хүрсэн бол, 2028 он гэхэд энэ тоо 59 тэрбум ам.долларт хүрнэ гэж судлаачид тооцоолж байна. Уул уурхайн салбарын өсөлт, 2023 оны 7.4%-ийн эдийн засгийн өсөлт зэрэг нь зах зээлийн динамик байдлыг тодорхойлж байгаа гол үзүүлэлтүүдийн нэг юм.
RE/MAX брэндийн Монгол дахь салбарууд дотроос RE/MAX SKY & HUB оффис нь амжилтаараа манлайлж буй. Тус оффисыг үүсгэн байгуулагчид болох Г.Тэмүүлэн, О.Очир-Эрдэнэ нар 2016 онд RE/MAX олон улсын франчайз системд нэгдэн, өөрсдийн бизнесийн гарааг эхлүүлсэн.
Тэдний удирдсан RE/MAX SKY & HUB:
Шинээр нээгдсэн RE/MAX HUB Zaisan оффис нь мэргэжлийн агентуудын өсөлт хөгжил, бүтээмжийг дэмжих цогц орчныг бүрдүүлсэн.
Агентуудын ая тухтай ажиллах нээлттэй орчин
Агентуудын гэрээ хийдэг өрөө нь хүртэл тусдаа шийджээ.
Харилцагчтайгаа халуун кофе уугаад, нарлаад бизнесээ ярих нь тухтай биш гэж үү
HUB Zaisan оффис нь харилцагчийн туршлагыг шинэ шатанд хүргэх зорилго тавьсан. VIP lounge, тусгайлсан уулзалтын хэсгүүд, агентууд нь завгүй ажлынхаа дундуур дуг хийх өрөө, бариста кофе корнер зэрэг нь үйлчилгээний соёлын шинэ түвшнийг илэрхийлж харилцагч болон агент төвтэй бизнес модулийг нэвтрүүлж байгаа юм.
Үндсэн зарчмууд:
RE/MAX-ийн салбарууд нь мөн уян хатан цагийн хуваарь, жендерийн тэгш боломж, карьерийн нээлттэй бодлого баримталдгаараа онцлог. Завгүй хотын амьдралд өөрийн цагаа өөрөө төлөвлөн ажиллах нь залуусын хувьд маш том давуу тал болж байгаа бөгөөд сард 50 гаруй залуус тогтмол энэ брэндэд нэгдэж, үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байгаа нь тус байгууллагын залуу, авьяаслаг хүний нөөцийг татах чадварыг илэрхийлж байна.
100+ агентууд нэг дор цуглах 4к чанартайгаар листтэй танилцах дэлгэцтэй хурлын заал
RE/MAX HUB Zaisan нь үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэжлийн төвшинд ажиллахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Та өөрийн карьераа шинэ шатанд гаргах хүсэлтэй бол дараах хаягаар холбогдоорой:
Энэхүү шинэчлэлт нь RE/MAX-ийн системийн давуу тал, харилцагч төвтэй үйлчилгээ, агентын хөгжлийн шинэ стандартыг нэг дор цогцлоосон томоохон дэвшил болж байна. Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл цаашид улам бүр тогтвортой, мэргэжлийн төвшинд хөгжихөд RE/MAX HUB Zaisan шиг оффисууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Санхүү эдийн засгийн их сургуулийн Үл хөдлөх хөрөнгийн менежментийн мастерын анхны ангийнхан
RE/MAX HUB ZAISAN оффисын царайлаг хамт олон
Харилцагчийг хүлээн авах VIP LOUNGE
Агентуудын төвлөрч суух өрөөнүүдийг ч бас шийдэж өгчээ.
Харилцагчаа энд түр халуун кофе уугаад хүлээж байгаарай.
Үнэт харилцагчтайгаа тусгайлсан уулзах хэсгүүд
Агентийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг хэсэг утсаар ярих өрөө
Монголын хамгийн анхны дуг хийх өрөөтэй брокер оффис нээгджээ.
Coffee corner – Мэргэжлийн баристагийн гараас ууж байгаа мэт кофег танд санал болгож байна.