ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/06-НД НИЙТЛЭГДСЭН
Бурхан багшийн Их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохиож, бүх нийтээр амарна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу 2025 оны зургаадугаар сарын 11-ний Лхагва гарагт тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амрах юм.
Дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн өдөр болохыг толь бичигт тайлбарлажээ.
Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
