Өнгөрсөн сард Сэлбэ гол дагуу S'Outlet дэлгүүрийн буурин дээр баригдаж буй үерийн хамгаалалтын байгууламжид өндөр бетон ханууд босгож, иргэдийн бухимдлыг төрүүлж байв.
Эх сурвалжаас тодруулснаар өнөөдрийн байдлаар Сэлбэ гол дагуух үерийн хамгаалалтын байгууламжийн түшиц ханыг суурилуулах ажил үргэлжилж байгаа юм байна.
Энэ тухай НХОГ-ын хяналтын инженер "Сэлбэ гол дагуух үерийн усыг халихаас сэргийлэх зориулалттай 4.1-6.1 метрийн өндөртэй түшиц ханыг суурилуулахдаа хөрсний усыг шавхах, дулаан, цахилгаан, цэвэр усны шугамыг зөөж, шилжүүлэх зэргээс шалтгаалж хугацаа их орж байгаа юм.
Нийт 1.4 километрийн урттай үерийн хамгаалалтын сувгийн зүүн талын түшиц ханыг суурилуулах ажил 80, баруун түшиц ханыг суурилуулах ажил 70%-тай зогсолтгүй, үргэлжилж байна.
Үерийн хамгаалалтын байгууламжийг зургаадугаар сарын 30-ны дотор барьж дуусгана. Байгууламжийг барьсны дараа явган хүний болон дугуйн зам зэрэг тохижилт хийгдэнэ" гэв.
2024 оны зургаадугаар сарын 21-нээс 2026 оны нэгдүгээр сарын 26-ны хооронд уг үерийн хамгаалалтын байгууламжийг барьж дуусгах гэрээтэй бөгөөд нийт төсөв 20.5 тэрбум төгрөг. Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын захиалгаар "Билгүүн Монгол Констракшн" үерийн байгууламжийг барих ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|