17:30 2025/05/06
Удирдлагын академийн ойролцоо буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж буй барилгад гарсан галыг 17:23 цагт бүрэн унтрааснаа Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээллээ.
16:57 2025/05/06
Удирдлагын Академийн ойролцоо гал гарсан байна.
Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас тодруулахад "Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай”-д /Удирдлагын академийн хойд талд/ гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16:40 цагт ирсэн.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход шинээр баригдаж байгаа барилгын нэг давхарт шалны материал шатаж байгааг унтраахаар ажиллаж байна" гэлээ.
Галын тархалтыг 16:56 цагт зогсоосон байна.
17:30 2025/05/06
Удирдлагын академийн ойролцоо буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж буй барилгад гарсан галыг 17:23 цагт бүрэн унтрааснаа Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|