ФОТО: НЗДТГ-аас зарласан тохижилт, засвар шинэчлэлийг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээнд зориулав
Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг НЗДТГ-аас зохион байгуулахаар болжээ.
Есөн дүүргийн Засаг дарга нар дүүргийн гудамж, талбайд цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор иргэдтэй ойр хамтран ажиллах юм байна. Харин асуудалтай байгаа авто замын бродюрын талаар төлөвлөгөө гаргаж, яаралтай шалгахаар болжээ.
Иргэдийн зүгээс эвдэрч гэмтээгүй хавтанг сольж байна, өнгөрсөн жил шинэчилсэн хавтан нь ховхорсон, нийтийн эзэмшлийн зарим талбайд явган хүний зам байхгүйг хэлж буй.
Гэрэл зургууд
Сонгинохайрхан дүүрэг, Нэгдүгээр хорооллын арын явган хүний замын хэсгээс:
Сонгинохайрхан дүүрэг, Драгон төвийн Emart дэлгүүрийн хажуугийн явган хүний зам:
Сүхбаатар дүүрэг, Элит сургуулийн хажуугийн явган хүний зам:
Цэцэг төвийн баруун талын уулзварын явган хүний шинэчилсэн зам:
Эдгээр нь нийслэл эвдэрхий замуудын нэгээхэн хэсэг юм. Тэгэхээр дүүргийн удирдлагууд НЗДТГ-аас зарласан нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээний хугацаанд явган хүний замуудыг биечлэн шалгаж, бодит байдалд өөрчлөлт гаргах байх гэж найдъя.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

