Ухаалаг тоолууртай айлууд "Цахилгаан хэрэглэгч" апп-аар гэрийнхээ цахилгаан хэрэглээг цаг тутамд хянах боломжтой
"Цахилгаан хэрэглэгч" апп болон mytog.mn вэб сайтаар хэрэглэгчийн кодоо хийн нэвтэрснээр гэрийнхээ цахилгаан хэрэглээг хянах, төлбөрөө цахимаар төлөх, тогны хязгаарлалтын мэдэгдэл зэргийг харах боломжтой юм байна.
Хэрэв ухаалаг тоолуур суурилуулсан бол цахим систем дараах байдлаар ажиллах аж.
- Ухаалаг тоолуур: Өгөгдлийг найдвартайгаар төв систем рүү дамжуулна.
- Концентратор: Тоолуураас цугларсан өгөгдлийг нэгтгэн, үүрэн сүлжээгээр дамжуулан ухаалаг тоолуурын системд илгээнэ.
- HES болон MDM систем: Тоолуурын заалт цуглуулж, өгөгдлийг хадгалан боловсруулж шинжлэх болон удирдах бусад системтэй интеграц хийнэ.
- Гэрэл систем: Борлуулалтын нэгдсэн системээр тоолуурын заалтыг нэгтгэн, төлбөр тооцоог боловсруулах, цахилгаан хангамжийг таслах, залгах үйлдлийг гүйцэтгэнэ.
- Цахим сувгууд: "Цахилгаан хэрэглэгч" апп болон mytog.mn вэб сайтаар дамжуулан хэрэглээгээ хаанаас ч бодит цаг хугацаанд хянах боломжтой.
Ухаалаг тоолуур суурилуулж амжаагүй байсан ч уг утасны аппликэйшн болон сайтаар дамжуулан сар, жилээр цахилгаан хэрэглээний графикийг харж болох юм байна.
Харин тоолуур суурилуулсан бол гэрийнхээ цахилгаан хэрэглээг цаг тутамд хянах, графикийг нь харах боломжтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

