Ховд аймагт батлагдсан тарваган тахлын тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдаад байна.
Тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтал 12 хүн бий бөгөөд тэднээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсныг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-өөс мэдээллээ.
Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах, түүхий эдийг хэрэглэх, өвчих зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
