ФОТО: "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ
ТДБ Андуудын дэргэдэх барилга буюу Баянгол дүүргийн II хороо, "Старс" төвийн таван давхарт байрлах хоолны газарт гал гарч байна гэх ослын дуудлага өнөөдөр 07:59 цагт бүртгэгдсэн байна.
Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоосон.
Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраасан болохыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээлэв.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
