Өнөөдөр Алтайн өвөр говиор +37…+42 градус, Дорнодын тал нутгаар +33...+38 градус хүрч халж байна
Энэ сарын 27-ны өдөр хүртэл ихэнх нутгаар үргэлжлэн халахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2026 оны 07-р сарын 24-ны 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4 -9 метр. Өдөртөө +30...+32 градус дулаан байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +30...+32 градус дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Өдөртөө +28...+30 градус дулаан байна.
- 05 цагт Улаанбаатар: +19 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Хэт халуун нь хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг юм.
Хэт халуунд зүрх судасны өвчин, тархины цус харвалт, амьсгалын замын өвчин, бөөрний үйл ажиллагааны алдагдал, дулааны цочрол, шингэн алдалтын эрсдэлийг эрс нэмэгдүүлэхээс гадна өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс хамгийн эмзэг бүлэгт тооцогддог.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
