Долоодугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэл хийх байршлууд
Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугамын засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.
"УБДС" ТӨХК-аас өнөөдөр(2026.07.24) мэдээлснээр ирэх долоо хоногийн Даваа гараг буюу долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 5-ныг(2026.07.27-08.05) дуустал долоо хоногийн хугацаанд дараах байршлуудын орон сууц, ААН, байгууллагын халуун усыг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэнэ.
- Төв гандан
- Бөмбөгөр худалдааны төв
- Баянбүрд төв
- 7-р хороолол
- Хангай хотхоны орчмын хэрэглэгчид
- 100 айл
- Хөгжим бүжгийн коллеж
- 11-р хороолол орчим
- КТМС
- Цэцэг зочид буудал
- 12-р хороолол орчмын хэрэглэгчид
- Тэнгис кино театр
- Дипломат 95
- Тахь Ко ХХК
- Төрийн өмчийн V, XI-р байр
- УДДТ-60, 62-с хангагддаг хэрэглэгчид
- Женекс зочид буудал
- Ой мод ХХК
- УДДТ-59-с хангагддаг хэрэглэгчид.
Газрын зураг дээр харах холбоос: https://www.google.com/maps/d/u/0/edit...
Энэ хугацаанд хаалтуудыг шинэчлэн солих, урсгал засвар хийхээр болжээ.
ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 ОН)
Дулааны шугамын энэ зуны засварын ажил наймдугаар сарын 15-нд дуусах хуваарьтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
