Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зөвлөж байна.
Эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байснаас хүүхэд гол, нуурын эрэг дээр тоглож байхдаа хөл алдан усанд унаж, харамсалтайгаар амь насаа алдаж байгааг анхааруулав.
Сүүлийн 10 жилд 232 хүүхэд усны ослоор амь насаа алджээ.
Урьдчилан сэргийлэх алхам:
- Гол, нуурын эрэг дагуу аялж, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг нэг хором ч хараа хяналтгүй орхихгүй байх,
- Гол мөрөнд ашиглах зориулалтгүй хийлдэг гудас, дугуй, хөвөгч тоглоом зэрэг хэрэгслээр хүүхдээ тоглуулахгүй байх,
- Гол, нуурын эрэг дагуу бууж амрах, майхан барихдаа тухайн газрын усны урсгал, гүн, эргийн тогтоц зэрэг нөхцөл байдлыг урьдчилан судалж, эрсдэлээ тооцоолон аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

