Арьс шир гүн боловсруулах, мах, сүүний зэрэг 15 чиглэлийн ААН-д нийт ₮199 тэрбумын нэн хөнгөлөлтэй зээл олгоно

Б.Бадамгарав, IKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөө аж ахуйн, хөдөөгийн хөгжлийн төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлж, аж ахуйн нэгжүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ.

Ингэхдээ арилжааны гурван банктай гэрээ байгуулж, 199 тэрбум төгрөгийн зээлийг 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд олгох юм байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Цагаан алт, Атар-IV аян, Шинэ хоршоо зэрэг анхнаасаа төрийн дэмжлэгээр явж ирсэн хөтөлбөрүүдийг дараагийн үе шат буюу экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд уг зээлийг олгоно. 

  • Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл,
  • сүү, сүүн бүтээгдэхүүн,
  • арьс шир гүн боловсруулах үйлдвэрлэл
  • ноос ноолуур
  • эрчимжсэн мал аж ахуй
  • дөрвөн улирлын хүлэмж
  • зоорь
  • цөм сүргийн аж ахуйн нэгж зэрэг 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд нэн хөнгөлөлттэй зээл олгох санаал арилжааны банкуудад тавьсан.

Нөхцөл нь жилийн 9 хувь хүүтэй, долоон жил хүртэл хугацаатай, үүнээс гурван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлнө. Хэрэв зээлийг зориулалтын бусаар ашиглавал арилжааны банкны хүүд шилжүүлэх хатуу зохицуулалттай.

Энэхүү 199 тэрбум төгрөгийн зээлийг ахисан түвшний үйлдвэрүүдэд өгнө. Жишээлбэл арьс боловсруулж байгаа үйлдвэрүүд авч болно. Учир нь тэдэнд туршлага, хүн хүч, гадагш гаргах боломж, бүтээгдэхүүн хийх үйлдвэр нь байна" гэв.